Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурал боллоо


Zambaga 2016-06-07 09:06

“Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурал боллоо

     Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банкны худалдаа, өрсөлдөх чадварын газар хамтран “Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгууллаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид, бизнес эрхлэгчид, олон улсын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг нээж Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм. Төрийн зохицуулалтын чиг үүргийг боловсронгуй болгож, төрөөс цөөн тооны гол чиг үүрэг дээр төвлөрөн, төсвийн зарлагыг бууруулж, захиргааны дарамт, хүнд суртлыг багасгах, хяналтын байгууллагуудын хүний болон төсөв, санхүүгийн нөөцийг хамгийн үр ашигтай зарцуулах, аюулгүй байдал руу хандуулсан шинэ хандлагыг бий болгосны үр дүнг эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгжүүд хүртэж, улмаар энэ нь улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн мэргэжлийн хяналт шалгалтын тоо 2009-2015 онд дунджаар 57 хувиар буурсан бөгөөд сүүлийн 4 жилд аж ахуй эрхлэгчид төрийн хяналтад зарцуулдаг захиргааны зардлыг 5 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэснийг онцолсон юм. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 188 орноос 79 дүгээр байрнаас 56 дугаар байр руу урагшилсан нааштай үзүүлэлттэй байгаа юм. Олон улсын бага хурлаар Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд зөвшөөрөл олгох, бизнесийн хяналт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар сүүлийн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн шинэчлэлийн үр дүнг хэлэлсэн байна.


 

Үзсэн: 881

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна