Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ


Zambaga 2016-06-08 09:06

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ

     АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хуралдаан болох Сангийн сайд нарын уулзалт Улаанбаатар хотод эхэллээ. “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор болох уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордоны Их танхимд болж байгаа юм. Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 орны Сангийн сайд нар болон 220 гаруй төлөөлөгч оролцож байна. Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах аж.


  

Үзсэн: 911

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна