Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Марко Поло” цувралын 10 ангитай хоёрдугаар бүлгийн трейлер цацагджээ


Zambaga 2016-06-08 10:06

“Марко Поло” цувралын 10 ангитай хоёрдугаар бүлгийн трейлер цацагджээ

 "Нетфликс"-ийн бүтээл “Марко Поло” цувралын 10 ангитай хоёрдугаар бүлгийн трейлер цацагдлаа.  Энэхүү бүтээл долоодугаар сарын 1-нээс эхлэн "Нетфликс"-ээр цацагдах юм. Тус кино төсөлд нийтдээ 70 гаруй монгол уран бүтээлч оролцсоноос зургийн талбайд 40 гаруй хүн ажилласан байна. Монголоос гурван жүжигчин уг кинонд тоглосон бөгөөд орлон тоглогч, олны хэсэг, дуучин, бүжигчин, орчуулагч, бөмбөрчид, хөгжимчид, зохион байгуулах багийнхан  ажилласан талаар продюсерээр ажилласан жүжигчин М.Оргил мэдээллээ. Тус киноны Хубилай хааны дүрд Их Британийн жүжигчин Бенедикт Вонг, Марко Пологийн дүрд Лоренцо Рикельми нар тоглосон байна. Тус компани дэлхий даяар үйлчилгээгээ нэвтрүүлсэн бөгөөд БНАСАУ, БНХАУ, Крым, Сири зэрэг орнуудаас бусад бүх оронд "Нетфликс" контентуудыг үзэх боломжтой юм.

 

Үзсэн: 902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна