Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдлаа


Zambaga 2016-06-09 08:06

“Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдлаа

    “Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Уг хөтөлбөрт Монгол Улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас, сонирхолд тохирсон мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлж, сургалтын чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодит биеллээ олох  зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, бусад талуудын түншлэл, хамтын ажиллагаа өргөжих сайн талтай. Түүнчлэн мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлж мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх, мэргэшлээрээ өсч дэвших, ур чадвартай уялдсан цалин хөлс авах нөхцөл боломж бүрдэх юм. Мөн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бүрэн нэвтрүүлж, чанарын баталгаажуулалт сайжирснаар суралцагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага төлөвшин, суралцаж байгаа байршлаас үл хамааран төгсөгчдийн чадамж адил түвшинд байх нөхцөл бүрдэнэ гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Элсэлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, бүс орон нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан төлөвлөснөөр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад оруулах хувь нэмэр дээшилэх давуу талыг ч уг үндэсний хөтөлбөрөөр бий болгож буй аж. 

Үзсэн: 823

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна