Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол улс“ гэрэл зургийн цомгийн нээлт боллоо


Zambaga 2016-06-09 08:06

“Монгол улс“ гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

     Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо. Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг хэлсэн үгэндээ анх 1972 онд Монгол Улс, Австрали Улсын хооронд тогтоосон дипломат харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэж, энэхүү ном нь жирийн австрали иргэдэд Монгол Улсыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ.


 

Үзсэн: 892

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна