Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн цомын төлөө ХХVIII тэмцээнд Монголын тамирчид зургадугаарт байрт шалгарлаа


Zambaga 2016-06-14 04:06

Дэлхийн цомын төлөө ХХVIII тэмцээнд Монголын тамирчид зургадугаарт байрт шалгарлаа

    АНУ-ын Лос-Анжелосын Инглвуд хотноо 2016 оны чөлөөт бөхийн эрэгтэй шилдэг 8 багийн Дэлхийн цомын төлөө ХХVIII тэмцээн амжилттай болж Монголын баг тамирчид зургадугаарт байрт шалгарлаа. Инглвуд хотын “Great Western Forum” спортын ордонд болсон "Дэлхийн цом"-д Монголын баг эхний учраа болох Туркийн багийг 6:2-оор ялсан юм. “А” хэсэгт орсон манай баг тамирчид хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын багт 2:6 оноогоор ялагдлаа. Харин хэсгийн гурав дахь барилдаанд Монголыг шигшээ баг Гүржийн багтай 4:4 оноогоор тэнцсэн ч нэмэлт үзүүлэлтээр ялагдаж хэсгээсээ гуравдугаар байраар шалгарсан юм.Оросын баг Туркийн багийг 6:2 оноогоор ялж “А” хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч “Б” хэсгээс АНУ-ын багийг 4:4 оноогоор хожиж шалгарсан Ираны багтай нэгдүгээр байрын төлөө, гуравдугаар байрын төлөө АНУ, Гүржийн багууд барилдав. Долдугаар байрын төлөөх барилдаанд Энэтхэгийн баг Туркийн багийг 4:3 харьцаагаар хожжээ. Тавдугаар байрын төлөө манай баг Азербайжаны багтай хүч үзэж 3:5 оноогоор ялагдаж хоёр жил дараалан зургадугаар байр эзэллээ.Бүтэн багаараа “Рио- 2016” зуны олимпийн наадамд оролцох манай эрэгтэй багийн хувьд энэ тэмцээн нь том сорилго болов.


Үзсэн: 798

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна