Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголд үйлдвэрлэв - Эко-усны сав”


Zambaga 2016-06-14 10:06

“Монголд үйлдвэрлэв - Эко-усны сав”

  “УС”...ус үгүй бол амьд амьтан хийгээд амьдрал нарт ертөнцөд бүрэлдэн тогтохгүй. Тийм ч учраас ус үгүйгээр хүн төрөлхтөн амьдарч чадахгүй билээ. Өнөөдөр дэлхий дээр маш олон улс орны 1,5 тэрбум хүн ундны усны гачигдалд  ороод байна.  

        Хэдийгээр манай гараг 1370 сая шоо км хэмжээний усан бөмбөлгөөс тогтож байдаг ч хүн хийгээд амьтны ууж болох ус дөнгөж 2,5 хувийг нь эзлэж байна. Үүнээс авч ууж болох нь ердөө л ганц хувь байгааг дэлхийн олон эрдэмтэд тогтоосон байдаг.

      Энэ  нэг хувь усыг “ЦЭВЭР УС” гэнэ. Цэвэр ус нь  “өнгөгүй, үнэргүй бас амтгүй” байх ёстой, тэгж байж хүний амьдралыг тэтгэж биологийн насыг дахин арван насаар нэмэгдүүлэх увдистай юм билээ.

     Шингэн төрлийн бодис бүхэн хөлдөхдөө агшдаг бол УС ганцаараа тэлдэг бас уурших, буцлах, ширгэх гурван төрөлд хувилдаг бөгөөд Та бидний мэдэхгүй олон нууцыг агуулж байдаг амьтай юм гэдгийг япон зэрэг олон орны эрдэмтэд нотолсон байдаг.

     Монголчууд эртнээс усыг чандмана гурван тэжээгчийг нэг хэмээн хүндэтгэн хүртэж ирсэн билээ. Булаг, шанд, гол горхийг рашаан хэмээн сүшиглэн магнай, тухандаа хүргэж хүрдэг бол нуур цөөрөм, тогтоол усанд орох,юм угаах зэргийг цээрлэдэг.

      Найман зууны тэртээд Хувилай хаан олон улс орныг төвшитгөн нэгтгэж нэгэн жолоонд оруулахдаа, байгаль орчин уул ус,газар шороонд хүндэтгэлтэй хандаж байсныг “Монголын Юань улсын судар”-т онцгойлон тэмдэглэсэн байна. 

       Хувилай хааныг өндөр уулсын элгэн талд,өргөн дэлгэр хөндийд Дайду хотыг байгуулахдаа их мөрнөөс ус татаж оруулсан нь амьтан хийгээд иргэдийг жаргуулсан явдал бөгөөд уртаас урт чулуун гүүр тавьж түүгээр худалдаа наймаа өргөн дэлгэр явагдаж байгаа нь сайшаалтай хэрэг гэжээ.

         Хувилай хаан, “ Хэрлэн,Онон, Туул гол мөрөн болвоос угаас Их Хаан Чингис эцгийн угаасан ус  мөний тул, хүн бүр ариун ундаа хэмээн биширтүгэй” гээд “ ...ус мөрөн нь амьтны тэтгэгч тул, хар ба цэгээн зүйл усанд бүү хий, усанд улай бүү хүргэ, хол газар явагсад угаасан усныхаа ширхэг чулууг авч яв...” хэмээсэн буюу.

       Мөн сударт Хувилай хааны алдааг бичжээ: “Ертөнцийн цаана орших улс орныг төвшитгөхийн тулд  их усанд мөргөл үйлдэлгүй цэрэг, завийг тавьж довтолсон нь лусын хааны хилэнг хөдөлгөж  “камиказэ” хэмээх далайн шуурганд  олон тооны монгол цэрэг үхэв...” гэжээ.  

      Энэ бол устай холбоотой домог шившлэг,түүхийн нэгээхэн хэсэг боловч монгол хүний усаа хайрлаж, эрхэмлэж явсны нэгэн илэрхийлэл билээ.

     Монгол орны усны ай савын байршил нь Хойт мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав мөн Төв Азийн гадагш урсацгүй ай сав гэсэн гурван том хагалбарын заагт харьцангуй өндөрлөг, хур тунадас багатай, хуурайшилт ихтэй, зөвхөн газрын гүний уснаас тэжээгдэж байдаг жинхэнэ байгалийн эко устай юм.

      Манай улс, ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг бөгөөд   3,6 сая шоо км нөөцтэй юм байна.

     Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим, тэжээлийн систем нь өвөрмөц нөхөн сэргэх  хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорхи усыг онцгой хамгаалалтанд авах шаардлага зүй ёсоор гарч усыг ариг гамтай хэрэглэх, хэрэглээний  соёлд өнөөгийн монголчуууд орж байна.

     Газрын гүний усыг инженерийн хийцтэй уст цэг, энгийн өрөмдмөл, богино яндант уурхайн худаг мөн бетонон хашлагат худаг зэргээр хүн амын ундны болон үйлдвэрлэлийн усыг авч байна.

     Монгол оронд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд уул уурхай эрчимтэй хөгжиж, усны хэрэгцээ ихсэнээс байгаа нь газрын гүний усны түвшин эрс хорогдож байгааг ус шинжилгээ судлаачдын баримтаас харж болно.

    Тийм ч учраас Монгол Улсын “Усны тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны тухай хууль” зэрэгт газрын гүний усыг зөв зохистой хэрэглэх тухай нарийн заалтууд бий. Үүнээс гадна МУ-ын үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд “Газрын доорх цэнгэг усны ордуудыг зөвхөн ундааны зориулалтаар ашиглахаар заасан”        

      Манай улсын усны хүрээлэн, байгаль орчны яам зэрэг газрууд үйлдвэр, аж ахуйн газрууд цэвэршүүлсэн цагаан усыг дахин ашиглах тухай зөвлөмж, шаардлага хүргэж байгаа нь усыг ариглан хамгаалах, зөв зохистой хэрэглэх хэвшилд нийтийг сургаж байна.

    Үүнээс гадна усыг зориулалтын саванд хадгалах талаар онцгой анхаарч усны зориулалтын эко-савыг Монголд үйлдвэрлэх суурийг тавьж байна. “Аргил сувд” компани  нь хүн амын амин чухал хэрэглээ болсон усыг гэр ахуйн нөхцөлд хадгалах  ундны усны зориулалт бүхий савыг эх орондоо үйлдвэрлэж эхэлжээ.


 

    “Аргил сувд” компани зөвхөн гэр хорооллын хэрэглээний цэвэр ус хадгалах  төрөл бүрийн хэмжээтэй савыг үйлдвэрлээд зогсохгүй, ус ихээр хэрэглэдэг үйлдвэр, үйлчилгээний газар мөн бассейны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг монгол инженерийн  ур ухаанаар хийж байна.

      “Аргил сувд” компанийн менежер Ж.Мөнхсайхан ярихдаа: “Монгол орны ус одоохондоо ариухан рашаан мэт байгаа боловч, аажим  аюулын харанга дэлдэж эхэлсэн шүү дээ. Ундны ус бохирдвол өвчний эх болдог тухай анагаах ухаан баталсан. Хорт хавдар манай улсын хэмжээнд хэт залуу болж байгааг санах хэрэгтэй.  Манай компанийн үйлдвэрлэж байгаа усны 20,40,60 литрийн сав бол шингэн хүнс хадгалах олон улсын стандартыг бүрэн хангасан гэдгийг хэлье” гэж яриагаа эхэлсэн юм.

    Ж.Мөнхсайхан: Ард иргэд маань ахуй хэрэглээний болон ундны ус, сүү, тараг зэрэг шингэн төрлийн бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэх, хадгалах зэрэгт хөх, шар, улаан янз бүрийн өнгөтэй, хүнсний бус химийн төрөл бүрийн бодис хадгалах саванд ус хийж байна. Эдгээр сав нь хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд асуудал хөндөгдөж байна. Бид олон жилийн суурь судалгаанд тулгуурлаж HDPЕ-2 ус, ундааны сав үйлдвэрлэж байна. Манай савны бэлдэц материал HDPЕ-2 бол олон улсад түгээмэл ашиглагдаж байгаа, олон жилийн туршилтаар хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний зориулалттай сав.  HDPЕ-2 гэдэг өндөр нягтралтай полиэтилэн хуванцар материалаар хийгдэж байгаа. HDPЕ-2 олон улсад зөвхөн хүнс зориулалттай хуванцар бэлдэц материал нь хатуу, бөх чанартай олон удаа хэрэглэж болох байгальд ээлтэй, өнгө үнэр амт шингэхгүй олон давуу талтай сав юм гэлээ.

      “Аргил сувд” компанийн үйлдвэрлэсэн усны сав нь зөвхөн шингэн хүнсний зориулалттай, ус хадгалах, зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой, дундаж хэлбэр хэмжээтэй, сүүн цагаан өнгөтэй “Эко-эрүүл ус” шошготой худалдаанд гарч байгаа юм байна.

     Олон улсын хэмжээнд ус болон шингэн хүнс, эм, витамины  зориулалттай сав мөн төрөл бүрийн хүнс хадгалах сав, аяга таваг зэрэгт HDPЕ-2 гэсэн таних тэмдэг заавал байдаг ёстой юм байна.    


 

Үзсэн: 2877

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна