Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-21-09-2024
монгол

Шинэ мэдээ

Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн судалгаа хийнэ


Zambaga 2016-06-19 04:06

Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн судалгаа хийнэ

 Монгол, Туркийн эрдэмтэд Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн малтлага, судалгааны ажил хийхээр боллоо. Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 5 хүртэлх ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийх гэж байна.Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах юм.


Үзсэн: 1074

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна