Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрт 2,5 сая ам.доллар зарцуулна


Zambaga 2016-06-19 04:06

Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрт 2,5 сая ам.доллар зарцуулна

 Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн /ОУХА/-аас зохион байгуулахаар болжээ. Энэхүү шинэ хөтөлбөр нь Монголын залуу манлайлагчид АНУ болон зарим Азийн орнуудын манлайлагч залуусын хамтаар олон улсын солилцоонд оролцох боломжоор хангаж, энэ нь дараа үеийн ардчилсан манлайлагчдыг бэлтгэх үйлсэд нь Монгол Улсад туслалцаа үзүүлэх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Зимдал Галтын санаачилгыг ахиулах юм. Хөтөлбөр мөн АНУ-ын сургуулиудад өргөнөөр хэрэглэгддэг Ардчиллын сууриуд сурах бичиг гэх мэт иргэний боловсролын нөөцийг дунд сургуулийн ахлах ангийн багш нарт нээлттэй болгож, Засгийн газартай хэрхэн харилцах зэрэг ардчилсан нийгэм дэх иргэдийн хариуцлагын талаар сурагчдад заах зорилготой юм. Зургаадугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ-ын ОУХА хэрэгжүүлэх 2.5 сая ам.долларын Монголын Залуу Манлайлагч Хөтөлбөрийг зарласан. Ардчилал иргэдэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хамгийн сайн хангаж өгдөг ба АНУ-ын Засгийн газар тухайн улсын ардчиллын хүчин зүтгэлийг тууштай дэмждэг хэмээн Улаанбаатар хотноо Монголын залуу манлайлагчидтай уулзсан уулзалт дээр Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлсэн юм.



 

 

Үзсэн: 855

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна