Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын интрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар Дэлхийн Интрепренеруудын чуулга уулзалтад оролцож байна


Zambaga 2016-06-22 09:06

Монголын интрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар Дэлхийн Интрепренеруудын чуулга уулзалтад оролцож байна

   Дэлхийн Интрепренеруудын чуулга уулзалтад Монголыг төлөөлж интрепренер Б.Хонгорзул, Б.Амартайван нар оролцож байна. Уг чуулга уулзалт 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд АНУ-ын Калифорния мужийн Пало Альто хотод болж байгаа юм. Дэлхий өнцөг булан бүрээс цугларсан 700 гаруй интрепренерууд болон хөрөнгө оруулагчид, илтгэгчид болон интрепренершип салбарын манлайлагчид уулзалтад оролцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн чуулга уулзалт нь дэлхий дахинд тулгарч байгаа сорилтыг хамтдаа даван туулахад дэм болох гүүрийг барьж байгуулах ач холбогдолтой гэж онцлон тэмдэглэжээ. Уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Худалдааны сайд Пенни Притцкер зэрэг холбогдох албан тушаалтнууд хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Энэхүү Дэлхийн Интрепренеруудын Чуулга уулзалт нь 7 дахь удаагийнх бөгөөд өмнө нь АНУ, Турк, Эмират, Малайз. Морокко, Кени улсын засгийн газруудын зохион байгуулж байсан юм.


 

Үзсэн: 960

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна