Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Манай бүжигчид олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцлоо


Zambaga 2016-07-04 11:07

Манай бүжигчид олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцлоо

      УДБЭТ-ын залуу уран бүтээлчид БНСУ-д болсон Олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцон, эх орондоо ирлээ. Ес дэх удаагийн уг наадмаас УДБЭТ-ын гоцлооч, СТА О.Ганцоож, О.Анужин нар хүрэл цом, тусгай шагнал, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Дэлхийн 20 гаруй орны 150 бүжигчин авьяас чадвараа сорьсон энэ уралдаанд манай 8 бүжигчин оролцсон юм. О.Ганцоожийн хувьд эрэгтэй бүжигчдийн дунд хамгийн хэцүүд тооцогддог техникийг чадварлаг гүйцэтгэж, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Харин О.Анужин балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа ийнхүү үргэлжлүүлжээ. Тодруулбал, одоогоос 35 жилийн өмнө Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун 1981 онд Япон улсад болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 3 хүрэл медаль хүртэж байжээ. Тэмцээний үеэр бүжигчин СТА О.Ганцоож, О.Анужин нарт Шанхайн олон улсын балетын уралдаанд оролцох урилга гардуулсан байна.

Үзсэн: 1632

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)