Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Бельги Улсын Лёвен хотод байрлах Католик их сургуулийн харьяа Шашин, соёл, судалгааны төвд зочиллоо


Densmaa 2026-11-02 10:11

Музейн сан хөмрөгт Хүннү, Юань улсын түүхтэй холбоотой археологийн дурсгал, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа юм

“Чингис хаан” үндэсний музейн ерөнхий захирал, академич С.Чулуун Бельги Улсын Лёвен хотод байрлах Католик их сургуулийн харьяа Шашин, соёл, нийгмийн баримтжуулалт, судалгааны төвд зочиллоо. Уулзалтын үеэр Монгол Улсын түүх, соёлтой холбоотой архивын баримт, эх сурвалжийг судлах, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн тус төвийн архивт хадгалагдаж буй нэрт монголч эрдэмтэн Антон Мостарт болон монгол нутагт ажиллаж, амьдарч байсан католик шашны санваартнуудтай холбоотой гар бичмэл, архивын эх материал, газрын зураг, гэрэл зураг зэрэг түүхэн баримттай танилцлаа. Монгол нутагт ажиллаж байсан шашны санваартнуудын үлдээсэн түүх, соёлын өвийг судлан шинжлэх, эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлэн нийтлэх, цахим архив бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Түүнчлэн академич С.Чулуун тэргүүтэй төлөөлөгчид Мариа Монта Ази, Африкийн музейд зочилж тус музейн удирдлагуудтай уулзан, цаашдын хамтын ажиллагаа, үзэсгэлэн солилцох боломжийн талаар санал солилцов. Тус музейн сан хөмрөгт Хүннү, Юань улсын түүхтэй холбоотой археологийн дурсгал, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа юм.

Үзсэн: 299

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна