Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ


Densmaa 2026-11-02 10:11

Т.Төгсхүслэн хагас шигшээд Хорватын Йона Зворцод нэмэлт цагт ялагдсан ч олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд яллаа

    Олон улсын олимпын хорооноос Сенегал улсад залуучуудын IV олимпын наадмыг зохион байгуулж байна. Уг наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Хорватын Йона Зворцод нэмэлт цагт ялагдсан ч олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд яллаа. 204 орны 14-17 насны залуучууд оролцож буй “Дакар-2026” олимпын наадамд Монголын багийн эхний медалийг Т.Төгсхүслэн авлаа. Манай улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 10 тамирчин өрсөлдөж байна.

 

 

Үзсэн: 288

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна