БНСУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ён Гюу-тай Сөүл хотноо уулзлаа
Хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, оршин суух, зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгаалал, түүний дотор сурч боловсрох эрхийг хангахын төлөө байгаагаа илэрхийлэв
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дарга Со Ён Гюу-тай Сөүл хотноо уулзлаа. Сайд Б.Энхбаяр монгол, солонгосын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, оршин суух, зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгаалал, түүний дотор сурч боловсрох эрхийг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Байнгын хорооны дарга Со Ён Гюу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсний зэрэгцээ иргэдийн солилцоо эрчимтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейд өргөн бариад буй тус улсад оршин сууж буй гадаад иргэдийн эрх зүйн байдал, нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаад иргэний харьяалалтай хүүхдийн төрөлтийн бүртгэлийн тухай хуулийн төслийн ач холбогдлыг тайлбарлаж, хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.
Үзсэн: 304
Tweet