Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Чех, Монголын геологичид хамтран Ховд аймгийн гурван сумын машстабыг гаргалаа


Zambaga 2016-07-04 11:07

Чех, Монголын геологичид хамтран Ховд аймгийн гурван сумын машстабыг гаргалаа

Бүгд Найрамдах Чех улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова болон Элчин сайдын орлогч Олдржих Заяычек нар Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяад 1:50,000-ны масштабын геологийн зураглалыг хүлээлгэн өглөө.

Гурван жилийн өмнө Ашигт малтмалын газар, Бүгд найрамдах Чех улсын геологийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ховд аймгийн “Мөнххайрхан”, “Зэрэг”, “Манхан” сумын нутгийг хамрах 1:50000-ны машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэжээ. Чех улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова ярихдаа, “Чехийн геологичид олон жил Монголын Ашигт малтмалын газартай хамтран ажиллаж байна. Чех, Монголын геологичид хамтран тодорхой газар нутгуудад геологийн газрын зураглалыг гаргасан. Тухайлбал Ховд аймгийн гурван сумыг хамарсан геологийн зураглал гаргах төслийг 600 мянган еврогийн санхүүжилтээр хийлээ. Гурван жилийн турш үргэлжилсэн төсөл дуусч, ийнхүү хүлээлгэн өгсөнд баяртай байна. Цаашид олон төсөл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  Ховд аймгийн гурван сумыг хамарсан 1:50000 машстабын зураглалыг гаргаснаар Монгол Улсын нийт газар нутгийн 40 хувийг хамарсан геологийн зураглалтай болж байгаа юм.

Үзсэн: 899

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна