Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Жуулчдад зориулсан “Travel card” гаргана


Zambaga 2016-07-18 07:07

Жуулчдад зориулсан “Travel card” гаргана

     “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гадаадын жуулчдад зориулсан “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Энэхүү карт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдаж, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүн нь төлбөрийн карт, картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий guidebook-ээс бүрдэх юм.  Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг гадаад жуулчдад тулгардаг төлбөр тооцооны бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Төрийн банктай хамтран уг картыг гаргаж байгаа юм. Уг картыг ашигласнаар  жуулчдыг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжих ач холбогдолтой гэж бүтээгдэхүүний санаачлагчид үзэж байгаа юм байна. 


 

Үзсэн: 864

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна