Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам болно


Zambaga 2016-07-21 05:07

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам болно

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд болно.

Наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд Монголчуудын их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, Цам харайх,  нийслэлийн иргэд сүсэгтэн олондоо зориулж 500 лам ном хурах зэрэг шашин соёлын зан үйл болно.

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд наймдугаар сарын 06-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдана.

Энэ үеэр бурхны шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан “Унзад лам нарын тэмцээн” болно.

 

 

 

 

Үзсэн: 2395

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (48)