Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Нийслэлийн хойд хэсгийн гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлнэ


Zambaga 2016-07-24 06:07

Нийслэлийн хойд хэсгийн гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

    Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэхээр төслийг эхлүүлсэн билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийн эхний үе шатанд дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  иргэдийг түр суурьшуулах орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан. Мөн дэд төвүүдийн бохирын шугамыг татаж эхэлсэн бөгөөд  энэ  ажил дуусах шатандаа явж байгаа юм байна. Цаашид дэд төвүүдэд хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв, дулааны станц, усан сан, авто зам зэргийг барина.  “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжих юм.

Үзсэн: 902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна