Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол гүүний эхэс боловсруулах үйлдвэр нээгдлээ


Zambaga 2016-07-24 06:07

Монгол гүүний эхэс боловсруулах үйлдвэр нээгдлээ

      Япон Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай Хорусблан Монгол” компанийн Монгол гүүний эхэс боловсруулах үйлдвэр өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийлээ. Өмнө нь ашиглалгүй хаядаг байсан эхэсийг  боловсруулж баялаг болгох санааг сумогийн аварга Д.Дагвадорж анх гаргажээ. Үйлдвэр ажиллаж эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна малчдын өрхийн орлого нэмэгдэж, Монгол Улсын гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус үйлдвэр цаашдаа гүүний эхэсийг гүн боловсруулалад оруулж, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа улам өргөтгөх зорилттой юм байна. Онцлоход, дээрх компани нь Монгол Улсын хөдөө аж ахуй  тэр дундаа  мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүргэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн гадаад худалдааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2015 онд Япон-Монгол хамтарсан хөрөнгө оруулалтайгаар анх үүсгэн байгуулагджээ. Улмаар гүүний эхэс худалдан авах ажиллагааг зургаан аймгийг хариуцсан 9 агент ажиллуулан эхлүүлж байсан бол энэ онд 21 аймгийг төлөөлсөн 12 агент ажиллуулж 600 орчим сая төгрөгөөр гүүний эхэсийг малчдын гар дээрээс худалдан авч үйлдвэртээ анхан шатны боловсруулалт хийж Япон улсын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон юм байна. Гүүний эхэс нь хүний эрүүл мэнд, гоо сайханд нэн ач холбогдол бүхий олон нэгдэл, шинж чанар агуулсан байдаг тул орчин үеийн биотехнологийн шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих маш ирээдүйтэй үйлдвэрлэл аж. Иймээс тус компани дээрх чиглэлээр үйлдвэрлэл эрхлэхээс гадна энэ салбарт шинээр боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагчтайгаа хамтран ажиллаж байгаа ажээ. Цөөнгүй жилийн өмнөөс эхэсийг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж ирсэн байдаг. Арьсны нөхөн төлжилтөд эерэг нөлөө үзүүлдэг, коллаген ихтэй эхсийг гоо сайхан үйлдвэрлэгчид өндөр үнээр худалдан авдаг байна.

Үзсэн: 938

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна