Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Катарын хамтрасан “Шийдэмгий шийдвэр-2016” хээрийн сургалт болно


Zambaga 2016-07-25 06:07

Монгол-Катарын хамтрасан “Шийдэмгий шийдвэр-2016” хээрийн сургалт болно

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2016” хоёр талын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт энэ сарын 28-наас манай улсад эхэлнэ. Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид хамтарсан сургуульд оролцох юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн тавдугаар сард Катар Улсын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн сайд, сайд нарын зөвлөлийн гишүүн Халид Бин Мохаммед Аль Аттияхгийн урилгаар Катар улсад айлчилсан. Айлчлалаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг боломжит чиглэлүүдээр өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцож байсан. Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг араб хэлний сургалтад хамруулж байгаад талархал илэрхийлээд, энэхүү сургалтыг цаашид үргэлжлүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тусгай хүчний алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, цэргийн тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл харилцан солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан юм.

Үзсэн: 1005

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна