Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Арми-2016" олон улсын цэргийн тэмцээнд Монгол дайчид оролцож байна


Zambaga 2016-07-31 07:07

"Арми-2016" олон улсын цэргийн тэмцээнд Монгол дайчид оролцож байна

Москва хотын ойролцоох Алабино полигоны "Патриот" паркад "Арми-2016" олон улсын цэргийн тэмцээнд Монгол дайчид оролцож байна. 2016 оны долдугаар сарын 30-нд болсон тус тэмцээний нээлтийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу ирж үзсэн байна.  Хоёр дахь удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд ОХУ-тай найрсаг харилцаатай улс орнуудын хамгийн шилдэг, мэргэжлийн цэргийн алба хаагчид төрөл бүрийн уралдаан тэмцээнд хүч хурд, авхаалж самбаа сорин уралддаг. 2015 онд болсон анхны тэмцээнд 16 орон, цэргийн 14 төрлийн тэмцээнд оролцсон бол энэ удаа 20 орны 3000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Тэмцээн ОХУ-ын 19 полигон, Казахстан улсын "Гвардейский" нийт 20 полигонд зэрэг явагдана. Энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа улс бол БНХАУ бөгөөд 22 төрлийн тэмцээнд оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин Казахстан улс 21, Венесуэл - 9, Египет - 6, Иран - 7 баг тус тус илгээжээ. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа "Танковый биатлон"-д оролцох бөгөөд хамгийн шилдэг танкийн экипаж бүхий багаа илгээсэн. Энэ жилийн уг тэмцээнд 16 улс өрсөлдөнө. БНХАУ Тип-96 загвар, Беларусийн цэргийнхэн өөрсдийн танкаа авчирсан бол бусад улсын багуудад оросууд "Т-72Б3" загварын танкаар хангаж тэмцээнд оролцуулах юм.

Үзсэн: 946

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна