Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаадын 30 Монгол судлаач залуус Улаанбаатар хотноо ирээд байна


Zambaga 2016-08-09 09:08

Гадаадын 30 Монгол судлаач залуус Улаанбаатар хотноо ирээд байна

Монголын түүх соёл, уламжлалт ахуй, хэл соёлоос гадна орчин үеийн нийгэм, улс төр, эдийн засгийг олон улсын судлаачид сонирхох болжээ. Жил ирэх тусам монгол судлалыг сонирхох олон улсын судлаачид нэмэгдэхийн хэрээр орчин үеийн Монголын хэв маягийг давхар судлах хүсэлтэй болсон хэмээн  БСШУСЯ-нд болсон залуу судлаачдын сургалтын үеэр мэргэжилтнүүд онцоллоо. Монгол судлалыг сонирхон суралцаж буй 30 залуу энэ жилийн зуны сургуульд хамрагдахаар Улаанбаатар хотноо ирээд байна. Орос, Герман, Швейцарь, Чех, Унгар, Итали, Финлянд, Хятад, Япон, Австрали, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвийн залуус Монголыг зорин ирсэн байна.

Залуу судлаачид сургалтынхаа явцад малчны хотонд амьдарч, монгол ахуй, зан заншилтай танилцана. Улмаар Улаанбаатар хотод ирж Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны сургууль зэрэг түүх, соёл, урлаг, хэл шинжлэлийн чиглэлээр суралцана.

Цаашид монгол судлалын тодорхой чиглэлүүдээр сонгон судлах хүсэлтэй гадаадын залууст магистрант, докторантад Монголын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах нөхцөлөөр хангахаар төлөвлөжээ.

 

Үзсэн: 883

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Tһank you for sharing your thoughtѕ. Ӏ rеally аppreciate үour efforts and I am waiting f᧐r your further write ups tһanks once again. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.com