Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос Монголын спортын сэтгүүлчдийг алдаршууллаа


Zambaga 2016-08-09 09:08

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос Монголын спортын сэтгүүлчдийг алдаршууллаа

Рио-де-Жанейро хотноо 10 болон түүнээс дээш олимпийн наадам сурвалжилсан таван тивийн 100 спортын сэтгүүлчийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос алдаршууллаа.

Энэхүү ёслолын арга хэмжээ Рио хотын “Tokyo 2020 Japan House”-д ёслол болжээ. Монгол Улсаас хоёр төлөөлөл багтаж, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар хүртлээ. Ж.Отгонцагаан “Лондон-2012” олимпийн наадмын үеэр энэхүү нэр хүндтэй шагналыг анх хүртэж байсан бөгөөд "Рио-2016" олимпийн наадам  түүний 13 дахь олимп юм. Харин Ч.Отгонбаатарын хувьд 10 дахь олимпдоо хүрэлцэн ирээд байна.

Үзсэн: 827

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна