Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний сэтгүүл зүйн 104 жилийн ой өнөөдөр тохиож байна


Densmaa 2017-03-06 05:03

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсад, ахмад буурлууд, дэмжиж хамтран ажилладаг байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

    Үндэсний сэтгүүл зүйн 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойн өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид салбарын нийт ажилтнууддаа хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлэхдээ, "Богд хаант Монгол улсын ууган салбаруудын нэг нь хэвлэх үйлдвэр, сэтгүүлзүй байсан бөгөөд "Шинэ толь хэмээх бичиг" сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд маань эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирлээ.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсад, ахмад буурлууд, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ аз жаргал, бүтээлч хөдөлмөр, сайн сайхныг хүсье. Үндэсний сэтгүүлзүй цаашид улам хөгжих болтугай" гэжээ.

Үзсэн: 1116

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна