Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөрт 25 шилдэг залуус шалгарлаа


Zambaga 2017-03-07 06:03

Монголын хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлзүйн зургаан сарын хөтөлбөрийг 21 жилийн турш зохион байгуулсан. Энэ удаа ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай хамтран тэтгэлэг хэлбэрээр хэрэгжүүлж байна

     Монголд сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтан Хэвлэлийн Хүрээлэн ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран зохиосон сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөрт 25 шилдэг залуус ур ухаан, авьяас чадвараа уралдуулан шалгарчээ.

“Шударга ёс, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөх хүсэлтэй хүний их эмч, хуульч, эдийн засагч, олон улсын харилцааны мэргэжилтэн, улс төр судлаач, биологич зэрэг төрөл бүрийн мэргэжил, эрдмийн зэрэгтэй Монголын залуу үеийн шилдэг 25 төлөөлөгч энэ хөтөлбөрт шалгарч, сэтгүүлч болох замдаа гарч байна” гэж Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлэв.

“Хэвлэл мэдээлэл бол ардчиллын тулгуур багана мөн. Тийм учраас бид Монголын хэвлэл мэдээллийг шинэ боловсон хүчнээр бэхжүүлэх замаар ардчиллыг дэмжиж  байгаадаа баяртай байна” гэж Конрад Аденаур сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниэл Шмюкинг ярьж байлаа.

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлзүйн зургаан сарын хөтөлбөрийг 21 жилийн турш зохион байгуулсан. Энэ удаа ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай хамтран тэтгэлэг хэлбэрээр хэрэгжүүлж байгаагаас гадна хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлыг хөндсөн уулзалт, мэтгэлцээнүүдээр баяжуулснаараа онцлог аж. 

Үзсэн: 1244

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна