Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт уулзалт болж байна


Densmaa 2017-03-14 06:03

хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож байна.

      Эрүүл мэндийн яам, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

2015 оны байдлаар Монгол улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонг тус ашиглаж байна. Иймд бид энэхүү зөвлөлдөх уулзалтаар цаг уурын хувьд төстэй улс орнуудын туршлагаас хуваалцаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, арга замуудыг судлах ба өөрийн оронд хэрэгжүүлж болох дэвшилтэт технологийг нутагшуулах шийдлийг тодорхойлох болно.

Үзсэн: 945

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна