Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны Ассамблейн 136-р чуулганд оролцлоо


Densmaa 2017-04-03 06:04

Монгол Улсын парламентын төлөөлөгчид тус чуулганд оролцож нэгдсэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо илэрхийлсэн байна

   Олон улсын парламентын холбооны Ассамблейн 136-р чуулган Бангладешийн нийслэл Дака хотноо болж, дэлхийн 53 орны парламентын тэргүүн, 40 орны парламентын орлогч дарга, түүний дотор 209 эмэгтэй парламентч, нийт 130 гаруй орны 1500 гаруй төлөөлөгч оролцсон байна.

УИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид тус чуулганд оролцож, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд, Н.Амарзаяа Эмэгтэй парламентчдын, Н.Номтойбаяр Залуу парламентчдын чуулганд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр нар тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх нэгдсэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо илэрхийлсэн.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргалсан юм. Энэ өдөр М.Энхболд ОУПХ-ны Ассамблейн “Тэгш бус байдлыг арилгах нь: Нийт хүн амыг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь” нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.

Үзсэн: 1277

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна