Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болов


Densmaa 2017-04-04 04:04

Хуралдаанаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлуудыг хэлэлцсэн.

    Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит 17 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөв.

Хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Гуннар Виганд нар хамтран даргалж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаар талууд Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн ач холбогдол, түүнийг хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар санал солилцов. Энэ удаагийн хамтарсан хорооны хуралдааны хүрээнд талууд Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг анх удаа зохион байгуулсан юм.

 

Үзсэн: 1402

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна