Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө


Densmaa 2017-04-04 05:04

Айлчлалын хүрээнд 2021 он хүртэл хоёр орны хооронд харилцах бүхий л салбарын асуудлыг тодорхой зааж өгсөн хоёр улсын Стратеги түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан.

     Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалаар Япон Улсын Ерөнхий сайд ноён Ш.Абэтэй уулзаж, ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, хоёр орны эдийн засаг, харилцаа, хамтын ажилллагаа болон цаашид бодитой салбарт хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцов.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Засгийн газар Монголд санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар ярилцсан. Мөн цаашдаа Монголд байгаа байгалийн нөөц баялаг, Японы технологи, хөрөнгө хүчийг зөв зохион байгуулж чадвал үр дүнтэй, өгөөж сайтай хөтөлбөр, төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх боломжтой  талаар ярилцлаа. Тухайлбал, нүүрс, химийн цогцолбор үйлдвэр, үйлдвэрлэлийг бий болгох, эндээс  хий, нефтийн бүтээгдэхүүн гаргах, улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын эрчим хүчний хангамжийг сайжруулах, нэгдсэн сүлжээ байгуулахад Монгол, Япон Улсын оролцоо ямар байх вэ гэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар тодорхой санал солилцсон.

УИХ-ын даргын айлчлалын хүрээнд хоёр улсын Стратеги түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар энэ хөтөлбөрт гарын үсэг зурж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, бололцоо нээгдэв. 2021 он хүртэл хоёр орны хооронд харилцах бүхий л салбарын асуудлыг нэгбүрчлэн тодорхой зааж өгсөн ийм хөтөлбөр батлагдлаа.

Үзсэн: 1263

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна