Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-03-2024
монгол

Шинэ мэдээ

Байгаль орчны салбарт БНТУ-тай хамтран ажиллана


Densmaa 2017-04-04 06:04

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай уулзан байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлаар хамтарч ажиллах талаар ярилцлаа

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзан, хоёр орны байгаль орчны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Ахмет Язал элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Түрэгийн гурван хаанд зүтгэн мэргэн цолтойгоор зөвлөх хийж явсан Тоньюкукын гэрэлт хөшөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно бий. Энэхүү газарт бүтээн байгуулалт хийх ажил эхэлснийг Элчин сайд дуулгалаа.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлаар хамтарч ажиллахыг энэ үеэр хүссэн юм. Тухайлбал, гэр хорооллын айлуудыг өвлийн улиралд халаагуураар хангах, ойн хортон, шавьжтай тэмцэх, өвчлөлийг бууруулах, ойжуулах тал дээр Туркээс арга зүйн зөвлөгөө авах тухай саналаа боловсруулах, био 00-ийг Турк улсаас оруулж ирэх, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, ан агнуурын менежментийг сайжруулах, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахыг хүсч буйгаа хэлсэн.

Элчин сайд Ахмет Язал БОАЖ-ын сайдын саналыг дэмжин, тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудыг хамтарч ажиллахыг дэмжихээ илэрхийллээ.

Үзсэн: 1409

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна