Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр ханш нээх өдөр


Densmaa 2017-04-04 06:04

Ханш нээх өдөр бол Монголчууд эртнээс дэлгэр цагийн их ажлын үүд нээгддэг билэг дэмбэрэлд сайн өдөр

     Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Эл өдөр газар дэлхийн хэвлий гэгч үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрж сэхэх тохиолт өдрийг ханш нээх өдөр гэж нэрлэдэг.

Ханш нээх өдөр бол Монголчууд эртнээс дэлгэр цагийн их ажлын үүд нээгддэг билэг дэмбэрэлд сайн өдөр хэмээн уламжлан дээдэлж иржээ. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Тиймээс ч “Унаганд нь уяашуулж, дааганд нь давтшуул, шүдлэнд нь шүттүгэй” хэмээн ерөөж, хязааланд нь хөнгөлж, өднөөс хөнгөн, сумнаас хурдан хүлэг болтугай” хэмээн ерөөл дэвшүүлж хүндэтгэл үзүүлдэг ёсон байжээ.

Түүнчлэн ханш нээсэн өдөр нохой шувуу, амьтан, шоргоолж хооллох маш сайн байдаг гэж үздэг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайдаа мод бут, сөг тарьж цэцэгжүүлвэл буяны үйл болно. Ханш нээх сайн өдрийг их ажлын үүд нээх өдөр хэмээдэг.

Үзсэн: 1141

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна