Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо эхэллээ


Densmaa 2017-04-05 06:04

Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

    НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 3-нд эхэллээ. “Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын томоохон хурал чуулганы шийдвэрийн дагуу үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ирснийг дурдаад сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудаас танилцуулжээ. Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үгийнхээ төгсгөлд манай улс 1996 онд Каир хотноо болсон Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны төлөвлөгөө, 2002 оны Насжилтын асуудлаарх Мадридын Үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030  хөтөлбөрийн хүрээнд үндэсний түвшинд дэвшүүлэн тавьсан зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг хэлсэн байна.

Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулганы ажиллагаа энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.

Үзсэн: 879

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна