Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Контент Саммит 2017” боллоо


Densmaa 2017-04-06 08:04

“Контент Саммит 2017” дүрийн бизнес, контентийг хөгжүүлж, Монгол улсыг гадаадад сурталчлах, улмаар Монголын аялал жуулчлалд онцгой хувь нэмэр оруулах ач холбогдолтой арга хэмжээ юм.

    Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ Улаанбаатар хотноо боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болсон юм. Арга хэмжээний үеэр төр, бизнесийн байгууллагууд хэрхэн контент бүтээгчидтэй хамтран ажиллах, дүрийн бизнес ашиглан экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх боломж, аялал жуулчлалын салбар ба дүрийн бизнесийг хамаарал, дүр ашигласан бизнесийн бодит кейсүүдийг хэлэлцсэн юм.  Мөн дэлхийн шоу бизнесийн томоохон төлөөлөл Японы “Шова Холдинг” группийн Гүйцэтгэх захирал Коношита Тацуяа урилгаар оролцож “Азийн контентийн зах зээл”-ийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ. Төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, дүрийн бизнес, контентийг хөгжүүлж, Монгол улсыг гадаадад сурталчлах, улмаар Монголын аялал жуулчлалд онцгой хувь нэмэр оруулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж хуралд оролцогсод дүгнэсэн байна.

Үзсэн: 909

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна