Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аян явагдаж байна


Densmaa 2017-04-10 04:04

Уг аян нь төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг эхлүүлсэн. 

Тус аянд нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд аяны хүрээнд сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ амьдралын бодит баталгаа бол мэргэжлээ зөв сонгох юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.  

2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.

Төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдний амьдралын бодит баталгаа болохоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал хангагдах хүчин зүйл болох юм. “Ирээдүйн эзэд” аян нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Үзсэн: 868

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна