Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэгнээд 56 жил болжээ


Densmaa 2017-04-12 07:04

Монгол Улс сансарт хүнээ хөөргөсөн Азийн хоёр дахь, дэлхийн ес дэх орон.

    Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэгнээд 56 жил болжээ. Өнөөдөр энэ түүхэн өдрийг тэмдэглэж байна. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын нисгэгч Ю.А.Гагарин анх удаа сансрын уудамд гарч, манай гараг нэгэн чухал нээлт хийж байв. Тэр цагаас хойш олон улсын сансрын “Интеркосмос” хөтөлбөрийг хуучин социалист орнуудад хэрэгжүүлсэн.

Манай улс сансарт хүнээ хөөргөсөн интеркосмосын хүрээнд найм дахь, Азийн хоёр дахь, дэлхийн ес дэх орон болсон. ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар 1981 оны 3-р сарын 22-нд “Союз-39” хөлгөөр нисч “Салют” станцтай холбогдож 1981 оны 3-р сарын 30-нд эх дэлхийдээ бууж ирсэн. Энэ нь Монгол Улсын түүхэнд бичигдэх онцгой үйл явдлын нэг. Монгол улс хүнээ сансарт нисгэсэнтэй холбоотой маш олон арга хэмжээ, баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал болж байв. Сансрын тухай дуу, шүлгүүд зохиогдон, тэмдэг, марк,  зурагт хуудас, уран зураг, зоос гар урлалын зүйлс бий болсон. Энэ баярт үйл явдлыг илтгэсэн сансар огторгуй, од, нар, сарын нэртэй хүүхэд олон байдаг.

Үзсэн: 1134

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна