Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

50 мянган залуу Японд нарийн мэргэжлээр дадлагажигчаар суралцана


Densmaa 2017-04-14 05:04

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Японы талтай гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд Монгол залуус Японд хоёр жил дадлагажигчаар суралцаж, буцаад эх орондоо ирж ажилла боломж бүрдэж байна.

   2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Япон улсад нарийн мэргэжлээр дадлагажигч илгээхтэй холбоотой асуудал хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Улсын их хурлын дарга М.Энхболд нарын Япон улсад хийсэн айлчлалын үеэр иргэдийн хүсэн хүлээж байсан энэ асуудлыг Японы парламенттай эцэслэн шийдсэн байна. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлаар Японы талтай гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд 50 мянган залуу Японд нарийн мэргэжлээр дадлагажигчаар хоёр жил суралцаж, буцаад эх орондоо ирж ажиллах, олимпийн бүтээн байгуулалтад оролцох зэрэг өргөн боломж бүрдэж байгаа юм. Тиймээс манай талын хүлээсэн үүргийн дагуу энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулах, иргэдээ мэдээллээр хангах, Японы талтай хамтран ажиллах нэг цэгийн үйлчилгээ байгуулахад 288 сая төгрөг төсөвт суулгажээ.  

Үзсэн: 1087

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна