Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Солонгост зорчигчдод олон удаагийн виз олгох нөхцлийг өргөжүүлэх талаар хэлэлцлээ


Densmaa 2017-04-25 01:04

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтаар иргэд зорчих нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх үүднээс иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

    Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Солонгосын талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман нар тус тус тэргүүлж оролцсон. Энэ удаагийн консулын уулзалтын үеэр хоёр тал консулын харилцааг хөгжүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг нэмэгдүүлэх, тус тусын иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, зарим чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцлоо. Үүнээс гадна иргэд зорчих нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх үүднээс иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг өргөжүүлэхийн зэрэгцээ визийн хугацаа хэтрүүлэх, хууль ёсоор оршин суух иргэдийг нэмэгдүүлэх замаар зөвшөөрөлгүй оршин суух тохиолдлыг бууруулах талаар санал солилцсон байна. Солонгосын талаас хөрөнгө оруулагчдад оршин суух зөвшөөрлийг 1-3 жилээр олгох, төрийн бус байгууллагын гишүүдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, нийгмийн даатгалын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал тавьсан юм. Уулзалт илэн далангүй, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмэн, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэлээ.

   ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалтад оролцож буй БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрбээр консулын зөвлөлдөх уулзалт нь хоёр талын консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцөл зэрэг хоёр улсын иргэдийн өдөр тумын амьдралд тулгамддаг олон төрлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн тусгайлсан зөвлөлдөх механизм болохыг уулзалтын үеэр онцоллоо. Иймд консулын уулзалтын давтамжийг хадгалах, тогтмолжуулахаас гадна консул, иргэдийн аливаа асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг төгөлдөржүүлэхэд чиглүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн иргэд зорчих нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх, алсдаа визийн шаардлагаас чөлөөлөх томоохон зорилт тавин, хоёр талаас хүчин чармалттай ажиллахын чухлыг мөн тэмдэглэлээ. БНСУ-д 36000 орчим монгол иргэд сурч, ажиллаж, амьдардгийн хувиар Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдгээр иргэдийн асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг болохыг дурдаж, иргэдэд тулгарч байгаа аливаа асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг солонгосын талаас хүслээ. Уулзалтын үеэр мөн Солонгосын хойг болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны зарим сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Үзсэн: 1322

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна