Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2017-05-03 01:05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Адра Монгол” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар ярилцаж, санал солилцлоо.

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Адра Монгол” олон улсын байгууллагын БНСУ-ын Сам-Юг их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны болон Нийгмийн хамгааллын коллежийн декан, Нийгмийн үйлчилгээний хэлтсийн дарга Ко Мён Сүкийг хүлээн авч уулзлаа. Тэд эмзэг бүлгийн тэр дундаа хотын хогийн цэгүүдээс амьжиргаагаа залгуулдаг иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд болон хогийн цэгийн ойр орчимд амьдардаг өрхүүдэд чиглэсэн тэдний эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны эмчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хотын дарга С.Батболд Ко Мён Сүк даргад хүрэлцэн ирж уулзсанд талархаад “1994 оноос хойш Монгол Улсад эрүүл мэнд, боловсролын салбарт хүмүүнлэг тусламжийн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэнд талархаж явдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн зэрэгцээ олон жил хамтарч ажиллах болно” хэмээн онцолжээ.

Үзсэн: 997

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна