Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын жишигт нийцсэн Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байна


Densmaa 2017-05-04 03:05

Дээрх зорилгын хүрээнд геологийн мэдээллийн метадата - каталог системийг боловсруулж байгаа юм.

   Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв нь Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна. Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP) нь энэхүү гео-мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд интернет орчинд газарзүйн мэдээллийн системд суурилсан  метадата-каталогийг (MonGeoCat) Англи, Монгол хэл дээр боловсруулах ажлыг 2017 онд эхлүүлсэн. Энэхүү каталогийн систем нь АМГТГ-ын мэдээллийн санд байгаа олон төрлийн мэдээ, мэдээллийг орон зайн болон үсэг-тоон хэлбэрээр, хэрэглэгчдийн шаардлагыг хангахуйц олон төрөлт шүүлтүүрээр хайж үзэх боломжийг олгох юм.

Үзсэн: 1165

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна