Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгуулагдлаа


Densmaa 2017-05-08 06:05

Тус зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулж, хэрэгжилтэнд нь үнэлэлт өгөх үүрэгтэй юм.

     Монголын Үндэсний брэндийн зөвлөл байгуулагдан, анхдугаар хурлаа хийж, 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улсын брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй. Манай улсын нийт экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийдэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогддог. Тиймээс эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон  аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж байгааг Монгол Улсын Брэндийн зөвлөл тэмдэглэлээ.

Үзсэн: 1243

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна