Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

80 гаруй үнэт ховор номыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна


Densmaa 2017-05-08 07:05

XVI-XIX зуунд модон бараар хэвлэсэн "Жамбалцанжод", "Алтангэрэл", "Банзрагч" зэрэг эртний ном судар, модон бараар үндэсний бичгээр барласан ховор номыг Үндэсний номын санд дэлгэн үзүүлжээ

    Монголчууд бичиг үсэг хэрэглэж, улмаар номыг барлан хэвлэж  олшруулж ирсэн. Сүүлийн мянгаад жилд нүүдэлчин монголчууд суурьшмал соёлт олон улс үндэстнээс дутуугүй хэмжээний ном судар бичиж хэвлэсэн байна. Монголд номыг модон бараар хэвлэдэг 762 газар байжээ. XVI-XIX зуунд модон бараар хэвлэсэн "Жамбалцанжод", "Алтангэрэл", "Банзрагч" зэрэг эртний ном судар, Бээжин, Өвөрлөгч хошууд, Буриад, Халхын болон Арвайхээрийн модон бараар үндэсний бичгээр барласан 80 гаруй ном, модон барын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.   

Үндэсний бичиг үсгийн баяр - 2017 үйл ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Үнэт ховор номын музейдээ энэ сарын 4-8-ны өдрүүдэд залж, олон нийтийн хүртээл болгож байгаа юм.

Үзсэн: 1831

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна