Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Москва хотын Зөвлөлийн дарга Монголын ард түмэн, баатарлаг монгол морьдод гүн талархал илэрхийллээ


Densmaa 2017-05-08 07:05

Агуу их Эх орны дайны үед 500 мянга гаруй монгол морь фронтын шугам дээр тулалдаж байсан юм.

     Москва хотноо хус моддоор хүрээлэгдсэн Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хүрлээр цутгасан монгол хоёр морины хөшөө сүндэрлэн боссон байна. Тэд фронтын хэцүү замаар хүнд их буу чирэн зүтгэж явжээ. Агуу их Эх орны дайны хүнд жилүүдэд фашизмын эсрэг Орос-Монголын ард түмэн эв санааны нэгдэлтэйгээр тэмцэж байсны дурсгалыг ийнхүү уран барималчид мөнхлөн дүрсэлсэн байна. Хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээн дээр Москва хотын Зөвлөлийн дарга Алексей Шапошников хэлэхдээ, “Монголын ард түмэн, баатарлаг монгол морьдод гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ бол бидний хамтын ялалт. Монгол морьд Берлин хүртэл явж чадсан түүхтэй. Энэхүү дурсгалт хөшөөний дэргэд амьд цэцгүүд байнга тавигдах болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн.

Агуу их Эх орны дайны үед 500 мянга гаруй монгол морь фронтын шугам дээр тулалдаж байсан юм. “Дайны жимээр” хөшөөний төсөл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд 2015 оны тавдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн баригдсан бөгөөд Москва хотын засаг захиргааны бүхий л талын туслалцаа, манай элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр ийнхүү хоёр жилийн дараа бид энэ хөшөөг нээж байна” хэмээн Монголын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил зочдод хандан өгүүлжээ.

Үзсэн: 1040

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна