Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр Аугаа эх орны дайны ялалтын баяр


Densmaa 2017-05-09 04:05

Монголчууд хэдэн зуун агт морь, хоол хүнс, дулаан хувцас хэрэгслэлийг фронтын галын шугамд хүргэж өгч байлаа.

     Өнөөдөр хүн төрөлхтний түүхэн тэмдэглэлт өдөр. Аугаа эх орны дайны ялалтын баяр.

Монголчууд дайны эхний өдрөөс Орос орон, энхийг сахисан улс орнуудтай нэгдсэн. Монголчууд хэдэн зуун агт морь, хоол хүнс, дулаан хувцас хэрэгслэлийг фронтын галын шугамд хүргэж өгч байлаа.

Үүнээс гадна монголчууд “Хувсгалт Монгол” танкийн цуваа, бөмбөгдөгч онгоцны эскадрилийг өөрийн хөрөнгөөр байгуулж, ялалтын уухайг дэмжиж байлаа.

Фашист Герман Европ тивийг бүхэлд нь залгих гэж байхад японы империалист цэрэг манай улсын Дорнот хилээр өнгөлзөж  Халх голын дайныг өдүүлсэн билээ.

Монголчууд дархан хилийнхээ бүрэн бүтэн байдлыг сахиж, дайсныг даруй дарснаар  Дэлхийн хоёрдугаар дайны алс дорнотын  гал унтарч  ялалтын тугаа мандуулсан юм.

Энэ дайн, хүн төрөлхтний 50 гаруй сая хүний алтан амиар энх тайвныг тогтоож Берлиний Карлхорст хотод фашист герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн II дайн энхийг эрхэмлэгч улс орнуудын ялалтаар дууссан билээ.

Аугаа ялалтын өдрөөс хойш дэлхийн дэг журам шинэчлэгдсэн. Элдэв маргаан, зөрчлөө эв найрамдалтайгаар, хамтаар шийдэхийн тулд  НҮБ-ыг байгуулсан.

Үүний үр дүнд өлссөн зовсон ард түмэнд хүнс тэжээл, эм тариа хүргэж, хэрэлдэж, тэмцсэн хүн зон руу цэнхэр дуулгатнуудаа илгээн энхийг сахиулж байна.

Дэлхийн цэнхэр дуулгатны эгнээнд Монголын зоригт хөвгүүд бахархалт үйлсийг бүтээж, эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байгаа нь Аугаа их ялалтын баярыг тэмдэглэх нэгэн учир нь билээ.

Өнөөдөр Батлах Хамгаалах Яам мөн Монгол Улсад суугаа гадаад  улс орны цэргийн аташе, дипломат байгууллагын элч төлөөлөгчид,  Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К. Жуковын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж,  Зайсан толгой дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалд цэцэг өргөлөө.

Ялалтын баярын хүндэтгэлийн ажиллагаанд Дэлхийн Чөлөөлөх дайн мөн Халх голын дайнд  ялалтын тугаа өргөж явсан Монгол-Оросын ахмад дайчид оролцож байна.

Үзсэн: 1304

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна