Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

ЮНЕСКО Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход дэмжиж ажиллана


Densmaa 2017-05-12 03:05

ЮНЕСКО-гийн Жакартагийн төлөөлөгчийн газрын захирал профессор Шахбаз Хан Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хамтран боловсруулж байсан юм.

  БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЮНЕСКО-гийн Жакартагийн төлөөлөгчийн газрын захирал профессор Шахбаз Ханыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэн хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ажиллахаар тохиролцлоо. ЮНЕСКО-гийн зүгээс Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв. Профессор Шахбаз нь БСШУЯ ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Жакарта дахь төлөөлөгчийн газар болон Азийн Шинжлэх ухаан технологийн бодлогын сүлжээтэй хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж байв.

Үзсэн: 871

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна