Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг зарлалаа


Densmaa 2017-05-12 04:05

Венецийн биеннальд Монгол Улс уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллах юм.

      Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос 57 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг сонгосноо зарлалаа. Олон улсын ААА зэрэглэлийн арга хэмжээ болох Венецийн биеннальд Монгол Улс уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллах юм. Аль ч орон хийгээд уран бүтээлчдийн хувьд Венецийн биеннальд оролцох нь  хариуцлага  төдийгүй нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог. Монгол улс хоёр жилийн өмнө өөрийн павильоныг анх удаа нээн оролцсон нь манай дүрслэх урлагийн түүхэн дэх онцлууштай үйл явдал болсон юм. 57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод  маргааш албан ёсоор эхэлж ирэх арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм.

Үзсэн: 1453

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна