Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний аваргууд “Дэлхийн Ур чадвар” тэмцээнд оролцоно


Densmaa 2017-05-15 04:05

“Дэлхийн Ур чадвар”-ын тэмцээнд манай улс гагнуур, барилгын өрөг, сантехник, мужаан, цахилгааны төрөлд оролцох юм.

    Монгол Улс 2013 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын гишүүн орон болж Монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэх боломжийг нээсэн. Үүнээс хойш манай улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 онд 9 мэргэжлээр  амжилттай оролцсон юм. Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Мэргэжлийн олимп” гэгдэх “Дэлхийн Ур чадвар”-ын тэмцээнд манай улс гагнуур, барилгын өрөг, сантехник, мужаан, цахилгааны төрөлд оролцохоор үндэсний аваргуудаа  шалгарууллаа. Үндэсний аваргууд ирэх аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болох “Дэлхийн Ур чадвар” тэмцээнд оролцоно.

Үзсэн: 979

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна