Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Амьд хөгжмийн “Playtime-2017” наадам болно


Densmaa 2017-05-16 05:05

2002 онд анх зохион байгуулагдсанаас хойш гадаад, дотоодын нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцон уран бүтээлээ хүргэж байжээ.

     2002 онд анх үүсэн байгуулагдаж байсан амьд хөгжмийн наадам “Playtime-2017” энэ жил 16 дахь жилдээ болох гэж байна.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм.

Бидний сайн мэдэх олон хамтлаг энэхүү наадмаар танигдаж байсан түүхтэй. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцон уран бүтээлээ хүргэж байсны дотор АНУ, Их Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос улсаас урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг.

 

Үзсэн: 1440

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна