Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-05-2024
монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Densmaa 2017-05-24 03:05

2019 онд Мияконожо, Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо.

    УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентийн бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өчигдөр Япон Улсын Мияконожо хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын найрамдалт харилцаа өргөжин тэлж байна. Миний хувьд өмнө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа Мияконожо хотод зочилж байсан. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын хүрээнд олон асуудлыг шийдэж, хоёр орны хамтын ажиллагааг нэг шат ахиулсан үйл явдал болсон” гэлээ.

Ноён Икэда Такахиса “Таньтай уулзаж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Мияконожо, Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Энэ хүрээнд олон ажил хийгдэнэ. Хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Тун удахгүй Монголын Чөлөөт бөхийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцох юм. Энэ хүрээнд таны зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэсэн юм.

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

Үзсэн: 851

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна