Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-05-2024
монгол

Шинэ мэдээ

8-р сард Унгарт “Монголын соёлын өдрүүд” зохион байгуулна


Densmaa 2017-05-24 03:05

Унгар Улсын Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка Др.Домонкош-Дьюгэ хоёр орны ард түмний харилцааг ойртуулах хүрээнд хийж байгаа ажлуудаас танилцууллаа

    УИХ-ын гишүүн, Монгол, Унгарын парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан Унгар Улсын Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка Др.Домонкош-Дьюгэтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан уулзалтын эхэнд хатагтай Рэка Др.Домонкош-Дьюгэг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байгаа ч эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлага бий гэлээ. Мөн тэрээр 2016 онд хоёр орны хооронд хийгдсэн худалдаа  8 сая ам.доллараар хэмжигдсэн нь чамлалттай үзүүлэлт гэдгийг дурдаад эрчимжүүлэх чиглэлд тодорхой ажил хийгдэх шаардлагатайг хэлсэн юм. Унгарт Монголын соёлын өдрүүдийг, Монголд Унгарын соёлын өдрүүдийг тогтмол зохион байгуулах чиглэлд Унгарын Элчин сайдын яам анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.

Хатагтай Рэка Др.Домонкош-Дьюгэ Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд харилцан айлчлалыг нэмэгдүүлэхэд хичээн ажиллах болно гэлээ. Мөн тэрбээр хоёр орны ард түмний харилцааг ойртуулах хүрээнд хийж байгаа ажлуудаас танилцуулж, ирэх 8 дугаар сарын 20-ны өдөр Унгарт “Монголын соёлын өдрүүд” зохион байгуулах болсныг мэдэгдлээ.

Үзсэн: 887

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна