Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Цөмийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа өргөжнө


Densmaa 2017-05-25 06:05

Ази, Номхон далайн бүсийн орнуудтай цөмийн шинжлэх ухаан, сургалт, судалгааны чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрийг Засгийн газар баталлаа.

     “Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд технологи дамжуулах, солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэгцээг тодорхойлох, нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хийх зорилготой юм. Хэлэлцээрийн төслийн хүрээнд манай улс цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын талаар гадны туршлагыг судлахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношилгооны арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зэргээр цөмийн энергийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байна.

Ази, Номхон далайн бүсийн орнууд цөмийн шинжлэх ухаан, судалгаа болон эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцохоор 1972 онд Хэлэлцээрийн байгууллага байгуулсан. Ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээ гишүүн 22 орон хамтран шийдвэрлэдэг бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг, донор улс, олон улсын байгууллагын сан санхүүжилтийг нь гаргадаг.

Үзсэн: 937

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна